Maxima | Бидний тухай
15291
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-15291,,qode-theme-ver-1.0,wpb-js-composer js-comp-ver-4.3.2,vc_responsive
 

Танилцуулга

“Максима Консалтинг” ХХК нь 2005 онд байгуулагдсанаасаа хойш олон нийтийн санаа бодлын судалгаа, медиа тандалт, ТВ рейтингийн судалгааны төрлүүдээр дагнан ажиллаж мэргэшсэн мэргэжлийн судалгааны байгууллага юм. Одоогийн байдлаар бид орон нутгийн болон улс даяарх 150 гаруй судалгааг амжилттай хийж, 2007 оноос хойших хэвлэл мэдээллийн хэрэгслийн медиа мониторингийн датабаазыг бүрдүүлээд байна. Манай салбар компани болох “Максима Медиа” ХХК нь 2012 оны 11 сард Английн “Кантар Медиа” компанитай хамтран хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилсан Телевиз Үзэлтийн Судалгааг Монгол улсад нэвтрүүлсэн. Бид 60 гаруй орон тооны судлаачдын багтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд технологийн шийдэл, ажлын туршлага, ур чадвар, хүчин чадал гээд бүх талаараа таны судалгаа, мэдээллийн хэрэгцээг хангах бүрэн чадвартай юм.

Манай үзэл баримтлал

Хараат бус0%

Судалгааны үр дүн үнэн бодит байх нь захиалагчид таалагдахаасаа илүү чухал.

Мэргэжилийн0%

Дэлхий даяар улам боловсронгуй болж, хөгжиж буй аргазүйг бид судалгаандаа ашигладаг.

Найдвартай0%

Судалгааны бүх үйл явц захиалагчид нээлттэй, харилцан тохиролцсоны үр дүнд явагддаг. Мөн судлаачийн ёс зүйгээ чанд баримталж, харилцагчдын мэдээллийн нууцлалыг хадгалдаг.

Манай баг

   Мэдээлэл цуглуулах, боловсруулах баг Манай олон судалгааны мэдээлэл цуглуулах, боловсруулах ажлыг зохион байгуулсан туршлагатай менежерүүдээр ахлуулсан судлаачдын баг нь судалгааны цар хүрээ, шаардлагаас хамаарч нэгэн зэрэг 150 интервер (мэдээлэл цуглуулагч) зохион байгуулж, ажиллуулах хүчин чадалтай. Үүний 50 гаруй нь тогтмол ажилладаг гэрээт ажилчид юм. Үүнээс гадна судалгааны датаг боловсруулж, чанарын хяналт тавьдаг статистикч, менежер, судалгааны мэдээллийг судалгааны программ хангамж руу нэгэн зэрэг оруулах 30 гаруй оператор ажилладаг. Энэ ур чадварыг манай медиа судалгааны операторууд өндөр түвшинд эзэмшсэн бөгөөд одоогоор бид ийм хүчин чадлаар ажиллах чадвартай Монголын цорын ганц байгууллага юм. Бид Кембриджийн Их Сургуулийн “20-р зууны Монголын аман түүх” судалгааны төслийн траскриптийг 4 жилийн турш хийсэн туршлагатай.

  Шинжээчдийн баг Судалгааны арга зүй боловсруулж, дүн шинжилгээ хийж, тайлан гаргах, судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг удирддаг. Социологийн, зах зээлийн судалгаагаар 10-аас дээш жилийн туршлагатай, тус тусдаа бусад салбараар мэргэшсэн 4-5 судлаач тогтмол ажилладаг бөгөөд судалгааны багийн бүрэлдэхүүн тухайн судалгааны шинж чанар, онцлогоос хамаарч өөрчлөгддөг. Судалгааны захиалгын нэр төрөл, онцлогоос хамаарч Их дээд сургуулийн баг, эрдэм шинжилгээний ажилтнуудаас бүрдсэн баг бүрдүүлнэ. Мөн Английн Кебмриджийн Их Сургууль, АНУ-ын Массачутесийн Технологийн дээд Сургууль, Колумбийн Их сургууль, Питсбургийн Их сургууль, ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Их сургуулийн профессор, PhD оюутнууд манай судалгаанд зөвлөх, судлаачаар ажиллаж байсан туршлагатай.

Техникийн хүчин чадал

  • Фокус бүлгийн судалгааны зориулалттай өрөө, мэдээлэл боловсруулалт, архивын станц гэх мэтийг багтаасан өөрийн байранд үйл ажиллагаа явуулж байна.
  • Улаанбаатар хотын хэмжээнд цацагдаж буй бүх телевизийн суваг, сонин, вэбсайтын нийт мэдээллийн архив 2007 он хүртэл.
  • Өөрсдөө боловсруулсан медиа судалгааны өгөгдөл хадгалах, боловсруулах гээд үйл ажиллагаанд нарийн зохицсон тусгай програм хангамжтай. Социологийн судалгааны мэдээллийг  SPSS, Vortex программаар боловсруулалт хийдэг.
  • Олон нийтийн шуурхай санал асуулгын CATI студитэй.