Анализ үнэлгээ

Өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ идэвхижүүлэлтийг хэрхэн яаж хийхээ эсвэл таны нэвтрүүлгийг хэчнээн хүн үзсэн, таны сурталчилгаа ямар үр дүнтэй болсныг мэдмээр байна уу? 

Манай судлаачдын баг телевиз үзэлтийн судалгаа, олон жилийн датабааз, архивын мэдээлэлдээ үндэслэн танд дараах үйлчилгээг үзүүлэх боломжтой.

  • Нэвтрүүлэг, рекламаа хаана, хэзээ байршуулах зөвлөгөө

Нэвтрүүлэг, рекламаа аль болох олон хүнд үзүүлж чадвал түүний үндсэн зорилго биелэх ёстой. Гэтэл нөгөө талаас төсвийн хязгаарлалтад баригдана. Аль алийг нь хослуулахын тулд олон телевизийн сувгийн алийг нь сонгож, чухам аль цагт нь рекламаа байрлуулахыг зөвхөн телевиз үзэлтийн судалгаанд үндэслэн оновчтой шийдэж чадна.

  • Дамжуулсан нэвтрүүлэг, рекламны үр дүнгийн үнэлгээ

Таны нэвтрүүлэг, реклам нь тухайн заасан хугацаанд хэдэн телевизээр цацагдаж, хэдэн насны хэдэн хүн ямар хугацаанд үзсэн болох дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж, анализ дүгнэлт хийнэ. Ингэснээр үр ашгаа тооцож, дараа дараагийн төлөвлөлтөө оновчтой хийх боломжийг харилцагчид олгодог.