Оскарын шагнал гардуулах ёслол

ОСКАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

2013 оны 3-р сарын 3-нд Монгол HD сувгаар Оскарын шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулсан билээ. Бид тухайн үед нь шинжилгээ хийж, олон нийтэд мэдээлж байсан.

Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг АНУ-д АВС сувгаар шууд дамжуулсан нь 18-49 насны сегментэд 13.1 хувийн рейтинг авчээ. Энэ нь дунджаар 43.7 сая үзэгч бөгөөд өнгөрсөн оныхоос 8% өссөн үзүүлэлт юм байна.

Эх сурвалж: Kantar Media US

medeeoscars

Дээрх өгөгдлөөс доорх ерөнхий ажиглалтыг хийж болно.

  1. Шууд дамжуулалт нь Монголын цагаар өглөөний 8:00 буюу маш идэвхигүй цагт таарсан. Гэвч олон үзэгч татаж чадсанд хөтөлбөрийг урьдчилж сурталчилсан байдал, цаг үеийн нөхцөл, мөн ТВ-ийн өөрийн нэр хүнд зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байж болно.
  2. Өөр нэг хүчин зүйл нь ихэнх ТВ өглөөний хөтөлбөрт төдийлөн ач холбогдол өгдөггүй буюу сайн хийж чаддаггүйтэй холбоотой байж болох юм. Оскарын шагнал өглөөний цагаар амжилттай рейтинг татаж чадсан нь Өглөөний хөтөлбөрийн орон зай, ач холбогдол байгааг баталж байна.

Оройн давталтын рейтинг шууд дамжуулсан рейтингээс бага байгаа нь оройн цагаар бусад ТВ-үүд хамаг гол контентоо цацдагтай холбоотой байна.

3. Үзэгчдийн 47 хувийг Залуус (16-24) бүрдүүлсэн нь шинэ, сонирхолтой контентод энэ насныхан илүү соргог ханддагийг харуулж байна.

Өглөөний цагаар энэ хэмжээний өндөр рейтинг авах тохиолдол онцгой өдрүүдээс, ялангуяа цагаан сараас бусад үед ажиглагддаггүй. Энэхүү зан төлвийг эвдэж, өндөр рейтинг авч чадсанаараа Монгол HD суваг амжилттай ажиллажээ гэж дүгнэж болно.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.