Maxima | Үзэгчийн сегментчилэлийн тухай
15436
post-template-default,single,single-post,postid-15436,single-format-standard,,qode-theme-ver-1.0,wpb-js-composer js-comp-ver-4.3.2,vc_responsive
 

Үзэгчийн сегментчилэлийн тухай

Үзэгчийг сегментчилэх шаардлага

Өнөөдөр Улаанбаатар хотод 70 гаруй суваг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сувгуудаар 2013 онд өдөрт дунджаар 88 452 секундын реклам цацагджээ. Реклам сурталчилгаа нийлүүлэгчдийн хувьд бүтээгдэхүүн үйлчилгээ нь төрөлжихийн хэрээр зорилтот өөр өөр зорилтот зах зээлд хандаж эхлэх бөгөөд үүний улмаас зар сурталчилгаагаа ч зорилтот зах зээлдээ хүргэх сонирхол бий болно.

Телевизийн сувгууд ч гэсэн өрсөлдөөнд давуу байр суурь эзлэх үүднээс уран бүтээлийн, хөтөлбөрийн төлөвлөлтийн бодлогоороо аль нэг сегмент рүү түлхүү чиглэж, үүссэн давуу талаа ашиглан тэрхүү сегментэд хүргэх сонирхолтой сурталчилгааг өөртөө татах байдлаар ажилладаг.

Ийм тодорхой нөхцөл бий болохын тулд энэ талаар нарийвчилсан мэдээлэл гаргах чадвартай судалгааны систем хэрэгтэй юм. Харин манай компаний нэвтрүүлсэн Телевиз Үзэлтийн Судалгааны систем нь олон улсад харилцагчдадаа энэхүү боломжоор бүрэн хангаж, зорилтот үзэгчдээ тогтоож, медиа стратеги боловсруулах суурь мэдээлэл нь болж байдаг.

Олон улсын туршлага

Медиа зах зээлийн ажиллах дүрэм өндөр хөгжсөн орнуудад рекламны цаг биш үзэгчийн тоо худалдаалах зарчим нэвтэрсэн байдаг

Медиа зах зээлийн ажиллах дүрэм өндөр хөгжсөн орнуудад рекламны цаг биш үзэгчийн тоо худалдаалах зарчим нэвтэрсэн байдаг. Сурталчилгааны хугацаа нь стандартаар тогтоогдож (Нэг рекламны буюу спотын стандарт хэмжээ Солонгост 15 секунд, Англид 15, 30, 60 секунд гэх мэт) үнэлгээ нь зорилтот үзэгчдэд хүрсэн тоогоор тооцогддог байна.

2013 оны 9-р сарын 29-нд цацагдсан Breaking Bad цувралын сүүлийн анги 10.3 сая үзэгч татаж, 18-49 насны үзэгчдийн дунд 5.2% рейтинг авснаар Big Bang Theory-н рекордыг эвдлээ. AMC тус хөтөлбөрийн сүүлийн анги дундуурх 30 секундын спотын үнийг 400,000$ -р үнэлжээ. Эх сурвалж: insidetv.ew.com

Үзэгчийн сегментийг хамгийн нарийн тодорхойлсон улсуудын нэг нь Англи улс бөгөөд үзэгчдийг 60 гаруй үндсэн (нарийвчилсан 171) сегментээр ангилж үздэг.

Зар сурталчилгаа нийлүүлэгч компаниудын хэрэгцээ шаардлага, мөн зах зээлийн онцлогоос хамаарч нарийвчилж буюу ерөнхийлөн тогтоогдоно. Манай судалгааны хувьд ямар ч түвшинд сегментийг нарийвчлан тодорхойлох нөөц бололцоо бий болсон юм.

Зах зээлийн хэмжээтэйгээ харьцуулахад харьцангуй олон тоглогчтой Монгол улсын хувьд зах зээлийн сегментчилэлийг ил тодоор бий болгож үйл ажиллагаанд ашиглах зайлшгүй шаардлага бий болж байгаа юм.

Нөлөөлөгч хүчин зүйлс

Зар сурталчилгаа нийлүүлэгчийн хувьд ч, Телевизийн үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд ч үзэгчийн аль нэг зах зээлд төвлөрч буй тохиолдолд дараах хүчин зүйлсийг анхаарах шаардлагатай нь судалгаанаас харагдаж байна.

Ингэснээр зорилтот зах зээлдээ хүрэх, түүнийг татах арга замаа тодорхойлох боломжтой юм.

1. Өрхийн үзэлтийн хэмжилт болохыг бодолцох

Манай Телевиз Үзэлтийн Судалгаа нь өрхийн орчиндох үзэлтийг хэмждэг. Телевиз нь хүн тус бүрийн хэрэглээ гэхээсээ өрхийн хэрэглээ учир өрхийн гишүүдийн сонголт нь аль нэг давамгай эрхтэй байгаа гишүүний сонголтоор тодорхойлогддог. Ж нь: Өглөөний цагаар зарим сувгийн үзэгчийн 80 гаруй хувийг хүүхэдтэй айлууд бүрдүүлж байдаг. 2014 оны 1-р сард Боловсрол сувгийн өглөөний цагийн үзэгчийг Инфосис+ програмаар гаргаж харна уу.

2. Өрхөөс гадуурх үзэлтийг судлах

Зарим төрлийн хөтөлбөрийг өрхөөс гадуур үзэх хандлага бий. Бизнес, санхүү, эдийн засгийн төрөлжсөн хөтөлбөрүүдийг үүнд тооцож болох юм. Олон улсад хөл бөмбөгийн тэмцээн төлбөртэй сувгаар (Pay TV) гардаг учир олноороо нэг газар цуглаж үздэг хандлага нь хэлбэрийн хувьд Монголд мөн нэвтрээд байна.

3. Актив болон Пассив үзэлтийг тооцох

Интернэт, гар утас гэх мэт контентийг хүлээн авах олон боломж нээгдсэн үед Телевизийн хөтөлбөрийг актив байдлаар хүлээн авах байдал багасч байгаа хандлага олон улсад ажиглагдаж байна. Тиймээс актив болон пассив үзэлтийн зан төлвийг сегмент бүрт тооцож бодлогоо зохицуулах шаардлагатай болж байгаа юм.

Иймээс телевизийн сувгуудын болон хөтөлбөрийн рейтингийг нийт үзэгчдээс тооцох нь ач холбогдол багатай, учир дутагдалтай болж байна. Тиймээс бид энэхүү тайлангаа тодорхой сегментүүдийн хүрээнд илүү нарийвчлан гаргав.

 

No Comments

Sorry, the comment form is closed at this time.