Медиа Архив

Манайх мэдээллийн сан бүрдүүлдэг программ хангамжийг 2007 оноос эхлэн хөгжүүлсэн бөгөөд энэ нь тогтоосон  үзүүлэлтээр автоматаар анализ хийх үйлдлийн системийг агуулдаг. Энэхүү програм хангамж харилцагчийн хэрэгцээ, шаардлагад тохируулан хөрвөх чадвартай хийгээд  цуглуулсан бүх мэдээллээ PDF, Excel, HDML формат руу хувиргадаг.

Бид мониторинг хийсэн мэдээллийнхээ эх сурвалжийг архивлан хадгалдаг бөгөөд ТВ-ийн мэдээллийг бичлэгээр, сонин, вебсайтын мэдээллийг дижитал хэлбэрээр чанарын өндөр түвшинд, хамгийн түгээмэл хувилбараар архивлан баримтжуулж байна. Тиймээс мэдээллийн бааз дээр үндэслэн өнгөрсөн хугацааны ТВ бичлэг, сонин, вебсайтын бодит эх сурвалжийг ашиглах боломжтой.

Манайх өндөр хүчин чадалтай серверүүдээр бүх телевизийн сувгийг татаж, контентийн мониторинг хийдэг 33 телевизийн эфирийг бүрэн, бусад 19 телевизийн эфирийг 3 сар хүртэл хугацаанд архивлан хадгалдаг ба шаардлагатай тохиолдолд ямар ч хугацаагаар хадгалах боломжтой.  Веб сайт болон сонингийн мэдээллийг (hard copy) дижитал хэлбэрээр хадгалж, серверт байршуулдаг.

Манайд 2007 оноос хойших  өнгөрсөн 6 жилийн хугацааны ТВ-ийн эфирийн 725 700 цагийн 163320GB (163,32TB) хэмжээтэй видео архивыг мониторингин мэдээллийн сангийн хамт хадгалагдаж байна. Одоогоор бид хоногт нийт 55 ТВ сувгийн 900 эфирийн цагт мониторинг хийж байгаа бөгөөд архивын хэмжээ өдөр тутамд 385 GB-аар, 500-700 нэгж мэдээллээр нэмэгдэж байна.

Үүний зэрэгцээ үндсэн серверийн хамт нөөц сервер ажиллаж мэдээлэл алдагдаж, үрэгдэхээс найдвартай хамгаалдаг. Бид тусгай программаар архивласан видео файлыг мэдээллийн операторуудад автоматаар түгээдэг  бөгөөд мэдээллийн мониторингийн үзүүлэлт Их Британий стандартад нийцсэн нь бидний бас нэг давуу тал юм.