Сочигийн өвлийн олимп

2013 оны 2-р сард болж өнгөрсөн Сочигийн өвлийн олимпийг АНУ-ын үзэгчид үзсэн байдлыг NBC компани мэдээлжээ. Олимпийг шууд дамжуулсан хөтөлбөрийн дундаж рейтинг 18-49 насны үзэгчдийн хувьд 13% байсан нь 2010 оны Ванкуврын олимпийн 17%-тай харьцуулахад буурсан үзүүлэлт байв. Сочигийн наадмын хаалтын ажиллагааг дунджаар 15.3 сая үзэгч үзсэн бол Ванкуврын олимпийнхийг 18 сая үзэгч үзэж байжээ. Ýõ ñóðâàëæ: latimes.com

2-р сард Монголын төдийгүй дэлхийн анхаарлыг татсан үйл явдлын нэг нь Сочигийн өвлийн XXII олимп байлаа. Энэ ч утгаараа олон орны хувьд ТВ-ийн онцлох хөтөлбөрүүдийн нэг байсан нь гарцаагүй. Өнгөрсөн сарын буюу 2-р сарын 23-нд болсон хаалтын ажиллагаанаас хойш Сочигийн олимпийн үзэлтийн судалгааны талаархи мэдээлэл улс орнуудын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр нээлттэй цацагдсан байна. Үүнээс бид АНУ-ын үзэгчдийн үзэлтийн тухай мэдээллийг ишэлсэн бөгөөд Та бүхэн өөрсдөө дэлгэрүүлж судалж болох юм.

Өвлийн олимпод Монголоос гүйлтийн цанын төрөлд 2 тамирчин оролцсон. Өвлийн олимпын хувьд зуны олимпыг бодвол оролцож буй баг тамирчдын тоо цөөн байдгаараа үзэгчдийн сонирхлыг татах байдалд нөлөөлдөг байж болзошгүй юм. Гэвч Монгол улсын хувьд урьд урьдын олимпын наадмуудын үеэр ОУ стандартын Телевиз Үзэлтийн Судалгаа хийгдэж байгаагүй учир харьцуулалт хийх боломжгүй байна.

Сочигийн өвлийн олимпийн тэмцээнүүд болон түүнтэй холбоотой мэдээллийг Монголын ТВ-үүд доорх хэмжээтэйгээр дамжуулжээ. Албан ёсны эрхтэйгээр дамжуулсан ТВ5 суваг хамгийн олон цаг дамжуулсан нь харагдаж байна.

Сочигийн олимптой холбоотой хөтөлбөр гаргасан сувгууд, явуулсан хугацаа

  Хугацаа (цагаар)
ТВ5 193
Эх орон 6
MNC 0
MNB 10
ТВ9 1

Сочигийн олимпийн тэмцээнийг шууд дамжуулсан хөтөлбөрийг тасралтгүй 3 минут үзсэн үзэгчийн тоо нь өдөр 46 мянга байлаа. Гэхдээ зарим өдрүүдэд 15 цаг энэ хөтөлбөр гарч байсныг анхаарах хэрэгтэй. Учир нь удаан гарсан хөтөлбөрийн 3 мин үзсэн үзэгчийн тоо их байдаг.

ТВ5 сувгаар дамжуулсан олимпийн тэмцээний үзэгчийн тоо, өдрөөр

2-р сарын 7-нд Сочигийн олимпийн нээлтийн ажиллагааг дамжуулсан нь мөн дээрх үзүүлэлтээр тооцоход 86 мянган үзэгчтэй байсан нь олимпийг шууд дамжуулсан нийт хугацаанд хамгийн олон үзэгчтэй өдөр нь байлаа. Энэ өдөр тус хөтөлбөрийн рейтинг нь 5% хүрсэн нь ч бусад өдрүүдтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт байв.

Ñî÷èãèéí îëèìïèéí íýýëòèéí àæèëëàãààã äàìæóóëñàí íü äýýðõ ¿ç¿¿ëýëòýýð òîîöîõîä 86 ìÿíãàí ¿çýã÷òýé áàéñàí íü îëèìïèéã øóóä äàìæóóëñàí íèéò õóãàöààíä õàìãèéí îëîí ¿çýã÷òýé ºäºð íü áàéëàà.

Телевизүүдийн хамгийн өндөр рейтингтэй олон ангит кино, зарим нийгэм улс төрийн хөтөлбөрийн рейтинг 15% хүрдэгтэй харьцуулж тооцвол спорт сонирхогч үзэгчдийн тоо нийт үзэгчтэй харьцуулахад цөөхөн байна. Тиймээс спортын том арга хэмжээг нэвтрүүлэх нь спорт сонирхдог тодорхой хэсгийн сонирхлыг татахаас биш сонирхолтой олон ангит кино, ТВ шоу буюу сенсацитай үйл явдал шиг их үзэгч татаж чадна гэсэн үг биш гэж таамаглаж болох юм.

Олон өдөр дамнаж, урт хугацаатай цацагдсан учир Сочигийн олимпний аль нэг хөтөлбөрийг дор хаяж 3 минут тасралтгүй үзсэн хүний тоо 724 мянга (УБ хотод) байлаа. Эдгээрийн 51% нь эрэгтэй бөгөөд 16-34 насны үзэгчид 48,6% -г бүрдүүлж байв.

Гэхдээ дээр дурдсан нийт үзэгчийн 86% нь 193 цаг цацагдсан хөтөлбөрөөс 10 цагаас бага хэмжээгээр үзжээ.

Ерөнхийдөө AvRch(000) (нийт өртсөн үзэгчийн тоо), Rtg% (дундаж үзэгчийн тоо) гэсэн хоёр үзүүлэлтийг харьцуулж харахад яах аргагүй Олимпний нээлтийн болон хаалтын ажиллагааг үзэгчид хамгийн их сонирхож үзсэн нь ажиглагдаж байна.

Нèéò ¿çýã÷èéí 86% íü 193 öàã öàöàãäñàí õºòºëáºðººñ 10 цагаас бага хэмжээгээр үзжээ.

Спортын төрлүүд дотроос аль спортод илүү дуртай болохыг үзэгчийн тоогоор тодорхойлоход хэцүү. Учир нь хөтөлбөр оргил цагаар буюу бусад цагаар цацагдаж байгаа гэх мэт телевиз үзэлтийн үндсэн зан төлвийн хүчин зүйлс нөлөөлөх боломжтой. Үүнд нөлөөлсөн байж болох хүчин зүйлсийг Өдрийн цаг (Оргил цаг, бусад цагаар гарсан эсэх), долоо хоногийн өдөр (амралтын өдөр, ажлын өдөр эсэх), спортын төрөл (нийтлэг сонирхолтой спорт эсэх) гэсэн хүчин зүйлс байжээ гэж таамаглаж байна.

Хамгийн олон үзэгчтэй байсан тэмцээний төрөл

Төрөл Огноо Хугацаа/цагаар/ Үзэгчийн тоо /3 мин/
Óðàí ãóëãàëò 02.17 8 194
Óóëûí öàíà 02.13 2 176
Õîêêåé 02.23 3 171
Öàíà 02.14 2 146
Óóëûí öàíà 02.15 1 118

 

Тэрхүү хүчин зүйлсийг харгалзахгүйгээр үзэгчийн тоогоор эрэмбэлж харвал Уран гулгалт хамгийн олон үзэгчтэй байжээ. Гэхдээ үүнийг 8 цагийн турш дамжуулсан болохыг анхаарах нь зүйтэй. Цанын спортын хувьд Монголын тамирчин оролцсоноороо анхаарал татсан байх магадлалтай.

Өмнөх ижил тохиолдолтой харьцуулах боломж байхгүй тул эхний байдлаар Монголчууд уран гулгалт, цана, хоккейн төрлүүдийг илүү үздэг гэсэн таамаглал дэвшүүлж болох юм. Аль ч төрлийн хувьд Монголын баг тамирчид оролцсон байх нь анхаарал татах хамгийн гол үзүүлэлт байж болно. Энэхүү хүчин зүйлсийг дэлгэрэнгүй судалж, ТВ-үүд болон реклам нийлүүлэгчид үйл ажиллагаандаа ашиглах нь зүйтэй.

Ìîíãîë÷óóä óðàí ãóëãàëò, öàíà, õîêêåéí òºðë¿¿äèéã èë¿¿ ¿çäýã

Мөн л харьцуулалт хийх боломжгүй байсан тул үзэлттэй холбоотой зан төлвийг тодорхойлох аргагүй байлаа. Бусад спортын төрөл, үйл явдлын үзэгчийн зан төлвийг судлахад тодорхой зан төлөв ажиглагдаж байсан. Наадмын үеийн болон цагаан сарын бөхийн үзэлтийн байдал нь үүний жишээ юм.

Битүүний бөхийн барилдааны үзэгчийн тоо (Rtg00)

Морь жилийн цагаан сарын битүүний барилдааныг ТВ9 сувгаар хамгийн олон үзсэн үр дүн гарсан. 14:00 цагаас 21:00 цаг хүртэл өдрийн цаг, оргил цагийг дамнаж дамжуулахад 20:00 цаг орчмоос хойш үзэгчийн тоо эрс өсч, бусад сувгуудын үзэгчийн тоо буурч байсан нь Монголчууд шөвгийн дөрөв буюу үзүүр түрүүний барилдааныг хамгийн их сонирхож үздэгийг харуулсан юм.

Анхдагч мэдээллээс дээрх дүгнэлтүүд гарч байна. Судалгааны дэлгэрэнгүй өгөгдөл дээр ажиллахад илүү сонирхолтой мэдээлэл зан төлөв ажиглагдаж болох юм. Мөн дараа дараагийн томоохон спортын үйл ажиллагааны үзэлтийг харьцуулан судалж, үзэгчдээ илүү сайн ойлгох боломжийг манай Телевиз Үзэлтийн Судалгаа олгож байгаа билээ.

Монголын зар сурталчилгаа нийлүүлэгчид Олимп болон дэлхийн хэмжээний томоохон тэмцээнүүдээс медаль хүртсэн тамирчдаар брэндээ сурталчлуулах сонирхолтой байдаг. Мэдээж энэ хэнд ч байх сонирхол. Гэвч зөвхөн медаль авсных нь дараа очер үүсдэг нь асуудалтай.

Харин АНУ –ын зар сурталчилгаа нийлүүлэгчид энэ асуудалд шийдэл гаргасан нь тамирчинтай урьдчилж гэрээлэх ажээ. Тэрхүү гэрээний үнийн дүн нь медалийн өнгөнөөс хамаарах заалттай байдаг байна. Тэгвэл Сочигийн олимпийн медалийн өнгөнд АНУ-ын компаниуд ямар үнэ санал болгосон тухай сонирхолтой нийтлэлийг энэ холбоосоор орж уншаарай: http://goo.gl/0sL7pr

 

No Comments

Sorry, the comment form is closed at this time.