Танай реклам захиалгын дагуу гарсан эсэхийг та шалгамаар байна уу?
Бид 2010 оноос Улаанбаатар хотын хэмжээнд нийт телевизүүдийн зар сурталчилгааны дэлгэрэнгүй бүртгэлийг хийж, мониторингийн үйлчилгээ үзүүлж ирсэн. Бид хамгийн олон телевизийн сувгийн бүртгэл хийдгээрээ давуу талтай.
2015 оноос бид вэб сайт болон сонингийн сурталчилгааны мониторингийн үйлчилгээг үзүүлж эхлээд байна.
Олон сувгаар, олон янзаар цацагдаж буй рекламнуудын дунд танай, магадгүй танай өрсөлдөгчийн реклам явж, түүнийгээ та бүхэн хянах сонирхолтой байгаа бол бид та бүхэнд хамгийн бага үнээр мониторингийн үйлчилгээ үзүүлж чадна.
Үйлчилгээний боломжууд
Тайлан
Телевизийн мониторингийн тайланг бид цацагдсанаас хойш 2 хоногийн дотор өдөр бүр мөн долоо хоног, сарын мониторингийн дүнг нэгтгэн гаргаж, онлайнаар нийлүүлдэг.
Тайланд зар сурталчилгаа бүрийн нэвтрүүлсэн огноо, эхэлсэн дууссан цаг, минут, секунд, нэр, төрөл, ямар нэвтрүүлэг дундуур, хэд дэх блокод гарсан зэрэг уг зар сурталчилгаанд хамаарах бүхий л дэлгэрэнгүй мэдээллийг тусгадаг.
Тасралтгүй ажиллагаа
Бид зар сурталчилгааны бүртгэлийг тусгай боловсруулсан програм хангамжийн тусламжтайгаар өөрийн датабаазад 7 хоногийн турш тасралтгүй ажиллагаатайгаар бүртгэн авч байдаг.
Датабааз
Бүртгэсэн мэдээллээр датабааз үүсгэн зар сурталчилгаа нийлүүлэгч, брэнд, бүтээгдэхүүний нэр төрөл, цацсан хугацаа, үргэлжилсэн хугацаа, давтамж зэрэг үзүүлэлтээр хайлт хийх болон тоон үзүүлэлтийг автоматаар гаргах, өнгөрсөн хугацааны мэдээлэлтай харьцуулах боломжтой.
Бид 2010 оноос хойш жил бүр 15 – 45 сая секундын телевизийн зар сурталчилгаа бүртгэн авсан бөгөөд манай дата баазад 2010-2014 оны хугацаанд телевизүүдээр УБ хотод цацагдсан 147 703 728 секундын зар сурталчилгааны бүртгэл хадгалагдаж байна.
Эх сурвалж
Харилцагчийн хүсэлтээр бид мэдээллийн эх сурвалж болох телевизийн бичлэг, вэб сайт, сонингийн зурган мэдээллийг датабааз, архиваас хайлт хийн хянах, нийлүүлэх бүрэн боломжтой.