Өргөн нэвтрүүлгийн болон арилжааны бүх телевизийн эфирийн бүрэн бүртгэл шуурхай хийж, нэгдсэн сан (датабааз) бүрдүүлж байна. Захиалагч өөрт хэрэгтэй мэдээллийг дамжуулсан медиа хэрэгсэл, нэвтрүүлгийн төрөл жанрт анализ хийх зэргээр телевизтэй холбоотой хууль тогтоомж, журмуудын хэрэгжилтийг хянах, анализ хийх боломжтой нарийвчилсан үзүүлэлттэйгээр (код) манай тайланг хүлээн авах боломжтой.
Бид мэдээллийн сандаа үндэслэн захиалгын дагуу долоо хоногийн болон сарын тайланг гаргадаг. Ингэхдээ тоон болон чанарын аргаар мэдээллийг боловсруулж, харьцуулсан байдлаар хүснэгт, график ашиглан мэдээллийн давтамж, хүртээмж, нийт мэдээллийн орон зайд эзлэх хувь хэмжээ, мэдээллийн динамик зэргийг нарийвчлан гаргадаг.
ХАМРАХ ХҮРЭЭ:
Одоогийн байдлаар бид дараах хүрээнд медиа мониторинг хийдэг:
• Өргөн нэвтрүүлгийн телевиз болон арилжааны суваг
Телевизийн хөтөлбөрийн бүрэн бүртгэлийг дараах зорилгоор өргөн ашигладаг. Үүнээс илүү олон боломж ч байж болно.
• Телевизийн хувьд
– Зах зээл дэх байр сууриа тодорхойлох, үнэлэх
– Стратеги боловсруулах,
– Програмын төлөвлөлтөө оновчтой гаргах,
– Өрсөлдөгчөө судлах
– Зар сурталчилгааны хяналтаа хийх
• Зар сурталчилгаа нийлүүлэгч, зар сурталчилгааны агентлаг, зуучлагчдын хувьд
– Зар сурталчилгааны оновчтой стратеги төлөвлөлт боловсруулах
– Зар сурталчилгааны цацалтаа хянах, тооцоо хийх
– Өрсөлдөгчөө судлах
– Зардлаа хэмнэх
• Төрийн байгууллагуудын хувьд
– Үндэсний аюулгүй байдал, үндэсний контент, соёл, боловсрол, телевиз, зар сурталчилгааны салбарт төрийн бодлого, стратеги боловсруулах
– Телевизийн салбарын төлөв байдлыг тодорхойлох
– Өргөн нэвтрүүлэг, зар сурталчилгаа, зохиогчийн эрхийн зэрэг хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавих, анализ хийх
– Зорилтот хөтөлбөр, сурталчилгааны төлөвлөлт, дүгнэлт хийх
• Судлаач болон ОНМХ (олон нийтийн мэдээллийн хэрэгсэл)-ийн салбарын үйл ажиллагааг сонирхогчдын хувьд
– Телевизийн эфирээр цацагдсан бүх төрлийн кино, нэвтрүүлгийн задаргаа телевиз тус бүрээр,
– Монголын телевизийн эфирт аль улсын киноны нийлүүлэлт их байгааг нийт телевизээр болон телевиз тус бүрээр гаргах, анализ дүгнэлт хийх боломж,
– Хүүхдийн кино, нэвтрүүлгийг төрөл жанр, улсаар нь, Телевиз тус бүрээр бүрэн гаргах,
– Бүх төрлийн кино, нэвтрүүлгийн дундуур цацагдсан рекламны төрөл, жанр, тоон мэдээлэлд анализ хийх,
– Төрийн байгууллагын үйлчилгээний хяналт, хүртээмж, чанарт анализ хийх зэрэг бүх телевизийн протокол дээр анализ хийх бүрэн боломжтой.
Бид мониторинг хийсэн эх сурвалж болох телевизийн эфирийг бичлэгээр, сонин, вебсайтын мэдээллийг дижитал хэлбэрээр архивыг үүсгэн хадгалдаг бөгөөд захиалагчийн хүсэлтийн дагуу уг архивыг CD/DVD дээр хуулж, эсвэл онлайн хэлбэрээр өдөр тутам, долоо хоногт, сараар (press clipping) хүргэдэг.
Мэдээ: