Медиа Архив

Манайх мэдээллийн сан бүрдүүлдэг програм хангамжийг 2007 оноос эхлэн хөгжүүлсэн бөгөөд энэ нь тогтоосон үзүүлэлтээр автоматаар анализ хийх үйлдлийн системийг агуулдаг. Энэхүү програм хангамж харилцагчийн хэрэгцээ, шаардлагад тохируулан хөрвөх чадвартай хийгээд цуглуулсан бүх мэдээллээ PDF, Excel, HDML формат руу хувиргадаг.
Бид мониторинг хийсэн мэдээллийнхээ эх сурвалжийг архивлан хадгалдаг бөгөөд телевизийн мэдээллийг бичлэгээр, сонин, вебсайтын мэдээллийг дижитал хэлбэрээр чанарын өндөр түвшинд, хамгийн түгээмэл хувилбараар архивлан баримтжуулж байна. Тиймээс мэдээллийн бааз дээр үндэслэн өнгөрсөн хугацааны телевизийн бичлэг, сонин, вебсайтын бодит эх сурвалжийг ашиглах боломжтой.
Манайх өндөр хүчин чадалтай серверүүдээр бүх телевизийн эфирийг татаж, контентийн мониторинг хийдэг телевизийн эфирийг бүрэн, бусад телевизийн эфирийг 3 сар хүртэл хугацаанд архивлан хадгалдаг ба шаардлагатай тохиолдолд ямар ч хугацаагаар хадгалах боломжтой. Веб сайт болон сонингийн мэдээллийг (hard copy) дижитал хэлбэрээр хадгалж, серверт байршуулдаг.
Манайд 2007 оноос хойшхи видео архивыг мониторингийн мэдээллийн сангийн хамт хадгалагдаж байна.
Үүний зэрэгцээ үндсэн серверийн хамт нөөц сервер ажиллаж мэдээлэл алдагдаж, үрэгдэхээс найдвартай хамгаалдаг. Бид тусгай програмаар архивласан видео файлыг мэдээллийн операторуудад автоматаар түгээдэг бөгөөд мэдээллийн мониторингийн үзүүлэлт Их Британийн стандартад нийцсэн нь бидний бас нэг давуу тал юм.