Maxima | ЯГ ТҮҮН ШИГ болон VOICE шоунууд зэрэг гарснаар ямар үр дүн гарсан бэ?
16990
post-template-default,single,single-post,postid-16990,single-format-standard,,qode-theme-ver-1.0,wpb-js-composer js-comp-ver-4.3.2,vc_responsive
 

ЯГ ТҮҮН ШИГ болон VOICE шоунууд зэрэг гарснаар ямар үр дүн гарсан бэ?

2015 онд Монгол ТВ “Авъяаслаг Монголчууд” шоуг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж, үзэгчдэд хүргэж эхэлснээс хойш олон улсын формат бүхий шоунууд олноор хийгдэх болсон билээ. Гэхдээ эдгээр шоунууд цаг хугацааны хувьд зөрж гардаг нь үзэгчдэд тааламжтай байдаг. Үүнийг дараах 2 шоуны үр дүнгээс харж болно. Үүнд:

  • График-1:​​ 2017 оны 04 сарын 02-ны Боловсрол суваг​​ ЯГ ТҮҮН ШИГ​​ шоуны 2-р улирлын эхний дугаар

  • График-2:​​ 2018 оны 04 сарын 29-ны Монгол ТВ​​ “VOICE”​​ шоуны​​ KNOCK OUT​​ шатны 2 дахь дугаар

 

Үзэлтийн хувь/Share

Боловсрол суваг “ЯГ ТҮҮН ШИГ” шоуны 2-р улирлын эхний дугаар

67.9%

Монгол ТВ “VOICE” шоуны KNOCK OUT шатны 2 дахь дугаар

48.5%

 

 

Дээрх үр дүнгээс​​ “ЯГ ТҮҮН ШИГ”​​ болон”VOICE”​​ нь хэр амжилттай шоунууд вэ гэдгийг харж болно.​​ 

Харин 2018 оны 05 сарын 06-ны өдрөөс ЯГ ТҮҮН ШИГ шоуны 3-р улирал эхэлсэн нь дээрх шоунууд нэг өдөр, нэг цагт давхардан гарах нөхцлийг бүрдүүллээ. Үзэгчдийн хувьд ч алийг нь үзэх вэ? гэдэг​​ хэцүү сонголттой тулгарсан бизээ. Тэгвэл эдгээр шоунуудын давхардан гарсан дугааруудын үр дүнг зургаар харуулъя.

2018 оны 05 сарын 06-нд:

Үзэлтийн хувь/Share

Боловсрол суваг “ЯГ ТҮҮН ШИГ” ​​ шоуны 3-р улирлын эхний дугаар

48.0%

Монгол ТВ “VOICE” шоуны KNOCK OUT шатны 4 дэх дугаар

25.6%

 

Үр дүнгээс харахад ерөнхий үр дүнгээрээ ЯГ ТҮҮН ШИГ шоу илүү олон үзэгчидтэй байжээ.​​ Гэхдээ үзэгчид шилжилт ихтэй байсан нь зургаас харагдаж байна. Шилжилтүүд:

  • VOICE​​ шоуны үзүүлбэрүүд дуусаж, санал хураах шугам нээгдэх үед ЯГ ТҮҮН ШИГ шоуны үзэгчийн тоо өсөж,​​ VOICE​​ буурсан.

  • VOICE​​ шоуны үр дүнг танилцуулах үед ЯГ ТҮҮН ШИГ шоуны үзэгчийн тоо буурч,​​ VOICE​​ өссөн.

  • VOICE​​ шоу дууссаны дараа ЯГ ТҮҮН ШИГ шоуны үзэгчийн тоо дээд цэгтээ хүрч 250 мянга орчим үзэгчийг нэг дор төвлөрүүлсэн.

ЯГ ТҮҮН ШИГ болон​​ VOICE​​ шоунууд зэрэг гарснаар аль алиных нь үр дүн​​ өмнөх дүнгээс​​ 20​​ орчим пунктээр​​ буурч байна.​​ Энэ нөхцөл байдлаас шалтгаалан:

  • Дээрх 2 телевизийн хувьд: Цагийн менежментээ өөрчлөх уу эсвэл энэ хэвээр нь дуусгах уу?

  • Үзэгчдийн хувьд: Аль шоуг нь түлхүү сонгон үзэх вэ?

Гэсэн асуулт, сонголтууд нээлттэй хэвээр байна.

ikon.mn/n/1a9v

Tags:
No Comments

Sorry, the comment form is closed at this time.