Манай мэргэшсэн медиа шинжээчид мэдээллийн бааз болон мониторингийн тайлан дээр үндэслэж контент-анализийн аргачлалыг ашиглан гүнзгийрүүлсэн дүн шинжилгээг хийдэг. Үүгээр мэдээллийн өнгө аяс, үзүүлж болохуйц үр нөлөө, сэдвүүдийн хамаарал гэх мэт нарийн дүгнэлт, зөвлөмжийг боловсруулан санал болгодог. Манай мониторингийн анализ хоёр түвшинд гарах боломжтой. Үүнд:
• Ерөнхий анализ: Мэргэжлийн анализ хийж, дүгнэлт гарган тодорхой сэдвээр тайлан үйлдэж, захиалагчийн медиа дүр төрхийг тодорхойлно.
• Цогц анализ: Цуглуулсан өгөгдлийн гүнзгийрүүлсэн анализ хийж тухайн мэдээллийн олон нийтэд үзэгдэх тал, илэрхийлэгдсэн байр суурь, олон нийтэд чиглэгдсэн PR-ийн үйл ажиллагааны үзүүлж болох нөлөө, нэр хүндэд учирч болзошгүй бэрхшээлийг тооцож, үүний эсрэг авах арга хэмжээ болон шаардлагатай бол захиалагчийн медиа дүр төрхийг сайжруулах зөвлөмж санал болгоно.
Үүнээс гадна бид медиа анализын тайланг ТВ үзэгчийн судалгааны мэдээлэлтэй хослуулж гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл захиалагчийн талаарх мэдээллийг үзэгчид үзсэн эсэхийг хэмжиж, мэдээллийн үр нөлөөг тооцохын зэрэгцээ мэдээллээ олон нийтэд үр дүнтэй хүргэх талаар захиалагчид зөвлөмж өгнө.
Мэдээ: