Бид 3 ээлжийн зохион байгуулалттайгаар Монголын медиагаар цацагдсан мэдээллийг шуурхай бүртгэж, нэгдсэн сан бүрдүүлж байна. Тухайн өдрийн вебсайт, ТВ-ийн мэдээллийг маргааш өглөөний сонины мэдээлэлтэй хамтатган захиалагчийн хүссэн цагт өглөөний 7 цагаас эхлэн илгээх бүрэн боломжтой юм. Захиалагч өөрт хэрэгтэй мэдээллийг дамжуулсан медиа хэрэгсэл, товч агуулга, холбогдох үйл явдал, үнэлгээ, эх сурвалж, мэдээллийн хэмжээ зэрэг нарийвчилсан нийт 80 орчим үзүүлэлттэйгээр (код) манай тайланг хүлээн авах боломжтой.
Бид мэдээллийн сандаа үндэслэн захиалгын дагуу долоо хоногийн болон сарын тайланг гаргадаг. Ингэхдээ тоон болон чанарын аргаар мэдээллийг боловсруулж, харьцуулсан байдлаар хүснэгт, график ашиглан мэдээллийн давтамж, хүртээмж, хэвлэл мэдээллийн зүгээс өгсөн үнэлгээ, ач холбогдол, нийт мэдээллийн орон зайд эзлэх хувь хэмжээ, эерэг сөрөг үнэлгээний харьцаа, мэдээллийн динамик зэргийг нарийвчлан гаргадаг.
Бид мониторинг хийсэн эх сурвалж болох телевизийн эфирийг бичлэгээр, сонин, вебсайтын мэдээллийг дижитал хэлбэрээр архивыг үүсгэн хадгалдаг бөгөөд захиалагчийн хүсэлтийн дагуу уг архивыг CD/DVD дээр хуулж, эсвэл онлайн хэлбэрээр өдөр тутам, долоо хоногт, сараар (press clipping) хүргэдэг. Одоогийн байдлаар өдөр тутам бид дараах хүрээнд медиа мониторинг хийдэг:
Үндэсний хэмжээнд болон нийслэл хотод нэвтрүүлгээ цацдаг 74 ТВ-ийн 1400 цагийн эфир
Өдөр тутмын 15, долоо хоног тутмын 10 сонин (урьдчилсан захиалгаар)
Долоо хоног, сар тутмын 7 сэтгүүл (урьдчилсан захиалгаар)
Өргөн хүрээний 60 мэдээллийн вэбсайт
Мэдээ: