Шинжээч судлаачдын баг: Энэ баг судалгааны арга зүй, анализ, тайлан боловсруулж, судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг удирддаг. Социологийн судалгаагаар болон зах зээлийн судалгаагаар 10-аас дээш жилийн туршлагатай 4-5 судлаач тогтмол ажилладаг бөгөөд судалгааны багийн бүрэлдэхүүн тухайн судалгааны шинж чанар, онцлогоос хамаарч өөрчлөгддөг. Судалгааны захиалгын нэр төрөл, онцлогоос хамаарч Их дээд сургуулийн баг, эрдэм шинжилгээний ажилтнуудаас бүрдсэн баг бүрдүүлдэг. Мөн Английн Кебмриджийн Их Сургууль, АНУ-ын Массачутесийн Технологийн дээд Сургууль, Колумбийн Их сургууль, Питсбургийн Их сургууль, ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Их сургуулийн профессор, PhD оюутнууд манай судалгаанд зөвлөх, судлаачаар ажиллаж байсан туршлагатай.
Мэдээлэл цуглуулах баг: Судалгааны мэдээлэл цуглуулах багийг удирддаг туршлага арвинтай 2 судлаач манайд ажилладаг бөгөөд энэ баг судалгааны захиалгаас хамаарч нэгэн зэрэг 150 interviewers ажиллуулах хүчин чадалтай. Манай судалгааны нэг давуу тал нь мэдээлэл цуглуулагчдын баг нь тотвортой 10 жил ажиллаж байгаагаараа онцлогтой. Ажлын хөлсний уян хатан систем, байнгын сургалтын үр дүнд хөдөө орон нутаг болон нийслэлд өрхөөр явж төрөл бүрийн судалгааны мэдээлэл цуглуулах ур чадвар, туршлага цуглуулсан 50 гаруй interviewers тогтмол гэрээгээр ажиллаж байна.
Судалгааны дата боловсруулах баг: Судалгааны мэдээллийн санг бүрдүүлэхэд үйл явцыг удирдаж, яанарын хяналт тавьдаг 2 статистикч судлаач болон тоон судалгааны мэдээллийг судалгааны программ хангамж руу нэгэн зэрэг оруулах 30 гаруй оператор манай ажилладаг. Медиа судалгааны операторууд энэ ур чадварыг өндөр түвшинд эзэмшсэн юм. Монголд ийм хүчин чадалтай байгууллага одоогоор байхгүй байна.
Чанарын судалгааны мэдээлэл буюу ярилцлагын аудио бичлэлгийг хурдан шуурхай, найдвартай трансрипт хийдэг ур чадвартай баг ажилладаг. Кембриджийн Их Сургуулийн “20-р зууны Монголын аман түүх” ссудалгааны төслийн траскриптийг 4 жилийн турш хийсэн туршлагатай.