1. Зар сурталчилгааны мониторинг:
Бид зар сурталчилгааны мониторингийг
гэсэн 3 түвшинд хийдэг. Та энэ үйлчилгээг авснаар
2. Танай байгууллага болон бүтээгдэхүүн, дүр төрхийн мониторинг: Та болон танай байгууллагийн тухай хүмүүс ямар ойлголттой байгааг мэдэх явдал олон нийт рүү харилцах харилцааныхаа стратегийг тодорхойлох, төлөвлөх үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Мөн энэ нь байж болох аюул занал, давуу талаа олж харахад томоохон давуу тал танд олгох болно.
3. Өрсөлдөгчийн мониторинг: Танай өрсөлдөгч байгууллага болон бүтээгдэхүүний тухай ТВ-ээр явсан бүхий л агуулгийг нэгтгэн хугацаа, давтамж, эх сурвалж зэрэг бүхий л үзүүлэлтээр нь гаргана.
4. Мэдээний мониторинг: ТВ-үүдийн мэдээллийн хөтөлбөрийн агуулгад хийсэн шинжилгээ /нийт хөтөлбөрийн хэдэн хувийг ямар сэдэвтэй мэдээлэл эзэлдэг тухай мэдээллийг гаргаж, тв-нүүдийг хооронд нь харьцуулах боломжтой.
5. Нийт салбарын мониторинг: тухайлбал банк санхүү, уул уурхай гэх мэт салбарын түвшинд бид дээрх бүх үзүүлэлтээр судалгааны мэдээллийн сан болон үнэлгээ гаргана.
6. Зорилтот зах зээлийн медиа мониторинг. Та үйлдвэрлэдэг эсвэл зардаг бараа бүтээгдэхүүний онцлогоосоо хамаараад рекламаа хүүхдийн нэвтрүүлгийн үеэр цацах хэрэгтэй боллоо гэхэд бид монголын нийт 40 гаран ТВ сувгаар хэзээ, хэдэн хүүхдийн нэвтрүүлэг ямар давтамжтайгаар явж байна, одоогоор хэдэн сурталталчилгаа цацагдаж байна зэрэг мэдээллийг хүссэн үзүүлэлтээр гарган өгөх боломжтой.