Maxima | Улс төрийн консалтинг
15386
page-template-default,page,page-id-15386,,qode-theme-ver-1.0,wpb-js-composer js-comp-ver-4.3.2,vc_responsive
 

Улс төрийн консалтинг

Максима консалтингийн үйл ажиллагааны нэг чиглэл нь Монгол улсын газар нутаг дээр хэрэгжиж буй аливаа улс төрийн  төслийн бэлтгэл ажил, хэрэгжих үйл явцад улс төрийн консалтингийн  үйлчилгээ эрхэлдэг. Бидний хийж буй олонх улс төрийн консалтингийн ажлууд нь улс төрийн сонгуулийн өмнөх кампанит ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжүүлэх үйл явцад зөвлөх үйлчилгээ байдаг.

Максима Консалтингийн улс төрийн консалтингийн үйлчилгээг улс төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрийн намууд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчид авч байсан.

Максима Консалтинг нь улс төрийн нөхцөл байдлын анализ болон  улс төрийн консалтингийн орчин арга зүйн арга зүй эзэмшсэн төдийгүй  2004 оноос хойших улс төрийн судалгааны, 2007 оноос хойших улс төрийн мэдээ мэдээллийн өөрийн гэсэн мэдээллийн санд тулгуурлан ажиллаж байна.

Улс төрийн консалтингийн үндсэн чиглэлүүд:

  • орон нутаг дах социологийн судалгааг хэрхэн хийх тухай;
  • нийгэм хүн ам зүйн тодорхой бүлгийн үнэт зүйлийн баримжааллын өвөрмөц онцлог;
  • улс төрийн үйл явцын мониторинг хийх, хэрэгжүүлэх, зохион байгуулах тухай;
  • улс төрийн сонгуулийн өмнөх нөхцөл байдлын анализ;
  • улс төрийн сонгуулийн өмнөх кампанит ажлыг хэрэгжүүлэх зохион байгуулах тухай;
  • улс төрийн сонгуулийн кампанит ажлын стратеги боловсруулах тухай;
  • орон нутгийн сонгуулийн штаб болон бусад сонгуулийн штабыг байгуулах, бүтэц зохин байгуулалтыг тодорхойлох;
  • сонгогчидтой ажиллах бүтэц байгуулах, сонгогчидтой ажиллах ажилтнуудын /ухуулагч, дэмжигч гэх мэт/  сүлжээ байгуулах тухай;

Дараах ажлуудыг хэрэгжүүлэх, зохион байгуулахад зөвлөнө.

Үүнд:

  • улс төрийн сонгуулийн өмнөх нэр дэвшигчийн эрх зүйн үйлчилгээ;
  • орон нутгийн болон төрийн байгууллагатай харилцах харилцааг хангах;
  • нийгмйин санаа бодлыг жолооддог лидерүүд болон нөлөө бүхий нийгмийн бүлгүүд /мэргэжлийн, үндсэний хэмжээний,  нийгмийн хөдөлгөө/ -тэй харилцах харилцааг хангах;
  • улс төрийн сонгуульд нэр дэвшигчийн имиж/дүр төрх/-ийг бүрдүүлэх үйлчилгээ;
  • улс төрийн сонгуульд нэр дэвшигчийн сонгогчидтой хийх уулзалтыг зохион байгуулах тухай;
  • сонгуулийн өдрийн ажлын  зохион байгуулалтын тухай;
  • улс төрийн үзэл суртлыг боловсруулах, судлах, улс төрийн үзэл суртлын бүтэцийг  засаж сайжруулах тухай;
  • зохион байгуулалттай төсөлд /улс төрийн нам, нийгмийн хөдөлгөөн, байгууллага байгуулах/ улс төрийн консалтинг;

Максима консалтинг нь улс төрийн консалтингийн салбарт мөн дараах үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Үүнд:

  • ОНМХ-тэй ажиллах;
  • Хэвлэл мэдээлэлд мэдээлэл байршуулах төлөвлөлт болон хэрэгжилт;
  • Мессеж, лого, уриа “speech write” зэрэг текстүүдийг зохиох, тэдгээрт анализ хийх;
  • зар сурталчилгааны тараах хуудас, самбарт анализ хийх, зохиох;
  • улс төрийн бүтэц болон нэр дэвшигчийн улс төрийн стил /хэв шинж/-д анализ хийх, боловсруулах;
[ultimatesocial_false align=”left” url=”http://maxima.mn/15386-2/” networks=”facebook, twitter, google, linkedin”]