Maxima | Дэлхийн Телевизүүд нэг жилд
16780
post-template-default,single,single-post,postid-16780,single-format-standard,,qode-theme-ver-1.0,wpb-js-composer js-comp-ver-4.3.2,vc_responsive
 

Дэлхийн Телевизүүд нэг жилд


“One Television Year in the World” буюу “Дэлхийн Телевизүүд нэг жилд” хэмээх эмхэтгэл тайланг Францын Mediametrie судалгааны байгууллагын дэргэдэх Eurodata TV Worldwide төвөөс жил бүр нэгтгэн гаргадаг. Энэхүү тайлангийн  21 дэх удаагийн буюу 2014 оных нь саяхан хэвлэгдэн гарчээ. Дэлхийн 100 гаруй улсын 6300 ТВ сувгийн 3 тэрбум гаруй үзэгчийн мэдээлэлд тулгуурлан дэлхийн ТВ үзэгчийн зан төлвийн өөрчлөлт, ТВ-ийн сувгуудын стратеги, үзэлтийн хэмжээ, ТВ-ийн контентийн хөгжлийн төлвийг тайланд тусгасан байна.

Эх сурвалж: Eurodata TV Worldwide / One Television Year in the World – 2015

Максима Медиа ХХК 2012 оноос Улаанбаатар хотод пиплметр технологи нэвтрүүлж, ТВ үзэлтийн хэмжилт хийж эхэлснээр 2013 оноос дээрхи тайланд Монгол улсын ТВ үзэлтийн мэдээллийг  нийлүүлж эхэлсэн юм.

Тайланд дурдсанаар Дэлхийн үзэгчдийн өдөрт ТВ үздэг хугацаа 2014 онд 2013 онтой харьцуулахад бараг хэвээрээ байсан байна. Энэ нь ТВ-ийн сувгууд шинээр нэмэгдсээр байгаа, нөгөө талаас технологийн дэвшлийн ачаар ТВ-ийг гар утас, таблет, компьютерээрээ хаана ч байсан үзэх боломжтой болсны үр дүн гэж тайлбарлажээ.

Өдөрт телевиз үзэж буй цаг

Дэлхийн дунджаар

Монголд /компьютер, ухаалаг төхөөрөмжөөр үзсэн үзэлт ороогүй/

Нийт
 5 цаг 05 мин
 5 цаг 03 мин

Монгол сувгуудыг үзсэн
 3 цаг 43 мин
 3 цаг 26 мин

Үзэгчид контентийг ухрааж, нөхөж үзэх зан төлөв нэмэгдэж байна.

Америкад FX нэвтрүүлгийг шууд гарч байх үеийн үзэлт 19,5 хувь (share) байсан бол тухайн өдөрт нь болон 7 хоногийн дотор нөхөж үзсэн үзэлтийн нийлбэр дүнгээр 73,2 хувь болж нэмэгдсэн байна.

Онлайн видео платформууд болон түүний үзэгчийн тоо нэмэгдсээр

Хот суурин газруудад интернэтийн холболтын хурд улам нэмэгдсэнээр Африк тивд гэхэд л 2013 оны 9-р сард  40 гаруй байсан үндэсний онлайн видео платформууд өргөн хөгжиж, 2014 оны эцэст 100 орчим болсон байна.

АНУ, Бразил улсуудад Youtube, Netflix сайтад давхардаагүй тоогоор нэг сард дунджаар зочилсон үзэгчийн тоо, нэг үзэгчийн зарцуулсан хугацаа, өмнөх оныхтой харьцуулсан өсөлтийн үзүүлэлтүүд:

Энэ нь контент бүтээгчдэд шинэ боломжуудыг нээж, өргөн нэвтрүүлгийн телевизүүд ч стратегиа өөрчлөн онлайн сувгуудтай хамтарсан шинэ нэвтрүүлгүүдийг бүтээж эхэлжээ.

Дэлхийн ТВ үзэгчид ямар контент үзэж байна вэ?

2014 онд дэлхийн ТВ үзэгчдийн хэдэн хувь нь ямар төрлийн нэвтрүүлэг үзсэн тухай мэдээлэлд Монголын үзэгчдийн мэдээллийг багтаажээ. Дэлхийн 67 улсын ТВ үзэгчдийн 40 хувь нь зохиомжит кино төрлийн, 39 хувь нь цэнгээнт, 21 хувь нь баримтат болон мэдээний төрлийн нэвтрүүлэг үзсэн бөгөөд түүн дотроо олон ангит кино, риалити шоу, цаг үеийн мэдээний төрлүүд нь хамгийн их үзэгчтэй төрлүүдээр тодорчээ.

2014 оны топ үзэлттэй нэвтрүүлгүүдийн  21%  2014 онд шинээр бүтээгдсэн нэвтрүүлгүүд байжээ.

Шинэ бүтээлийн үзэлтэд зохиомжит кино  төрөл 72%, түүнээс 80% нь сериал төрөл байсан байна.

Улс орон бүрд үзэгчид үндэсний сериалаа түлхүү сонирхон үзсэн бөгөөд 2014 онд шинээр гарсан сериалын үзэлтийн 82% нь үндэсний сериалд оногдсон байна.

Спортын нэвтрүүлгүүдээс Хамгийн олон үзэгчтэй нь мэдээж Дэлхийн хөл бөмбөгийн аваргын тоглолт, дараа нь Сочигийн өвлийн олимпын тоглолтууд байжээ.

Дэлгэрэнгүй танилцуулгыг http://goo.gl/XwJhmn холбоосоор татаж авна уу.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.