Maxima | Сүүлийн үед гарсан өндөр рейтингтэй нийгэм, улс төрийн хөтөлбөрүүдийн рейтингийн шинжилгээ, дүгнэлт, зөвлөмж
16638
post-template-default,single,single-post,postid-16638,single-format-standard,,qode-theme-ver-1.0,wpb-js-composer js-comp-ver-4.3.2,vc_responsive
 

Сүүлийн үед гарсан өндөр рейтингтэй нийгэм, улс төрийн хөтөлбөрүүдийн рейтингийн шинжилгээ, дүгнэлт, зөвлөмж

Dotor oroh

“С.Жавхлангийн ярилцлага Ерөнхийлөгч, УИХ-ын даргынхаас өндөр РЕЙТИНГ-тэй байв. Энэхүү судалгааны эх сурвалж нь “Максима Медиа” бөгөөд таны харж байгаа рейтинг нь нэвтрүүлгийн зочдоос шууд болон шууд бус олон хүчин зүйлээс хамаарч байгааг анхаарна уу.

Тухайлбал тухайн цаг үе, тухайн сувгийн үзэлт, судалгааны байгууллагын цар хүрээ зэрэг олон хүчин зүйл энэхүү судалгаанд нөлөөлж байгаа бөгөөд зөвхөн “Максима Медиа” ХХК-ийн арга зүйгээр гаргасан судалгаа гэдгийг анхаараарай.”

Мэдээний үргэлжлэлийг: http://www.ikon.mn/n/f6o

Телевиз Үзэлтийн Судалгааны энэхүү үр дүнд үзэгчийн зан төлвийн шинжтэй дараах зүйлс нөлөөлсөн байж болно.

  • С1 болон МҮОНТ-ийн хөтөлбөрийн промо хангалтгүй явсан. Харин С.Жавхлангийн орсон нэвтрүүлэг өмнөх өдрүүдийн үйл явцаас хамаараад сонирхол татаж эхэлсэн байсан. Ерөнхийдөө промо хангалтгүй явуулах нь манай ТВ-үүдийн хувьд нийтлэг алдаа юм.
  • Байршлын таатай байдлын хувьд рейтингийн үзүүлэлт онолын дагуу гарсан гэж үзэж болно. Улс төрийн орчинд сөрөг хүчин болон популистуудад олон нийтийн анхаарлыг татах боломжийн хувьд давуу, засгийн эрх барьж байгаа хүчинд сул талтай байдаг. Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд ч Монголын хувьд хамгийн их анхаарал татдаг албан тушаалууд нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн дараалалтай байдаг.

ТВ9 телевизийн “Ярилцая л даа” хөтөлбөр нь бизнесийн бус зорилгоор явагдсан байж болох ч хөтөлбөр дундуур огт реклам гараагүй нь бизнес талаасаа бол сурталчилгаандаа өндөр рейтинг авах боломжоо алдсан байна. Нөгөө талаас ийм халуун хэлэлцүүлэг дундуур зар сурталчилгааны завсарлага авах нь модераторын хувьд хэлэлцүүлгийг удирдах, үзэгчдэд бодох боломж олгодог. Улс төрийн эрх ашгаар хандах нь бизнесийн эрх ашигтай нийцэхгүй байгаа, тэдгээрийг ТВ-үүд уялдуулж чадахгүй байгаагийн нэг жишээ нь энэ юм.

Харин нэг анхаарах зүйл нь энэ төрлийн нэвтрүүлгийн дундуур зарим зар сурталчилгаа нийлүүлэгч бодлогоороо явуулдаггүй. Тиймээс ийм нэвтрүүлгийн дундуур явахад хамгийн тохиромжтой сурталчилгаа нь нийгэм, улс төрийн шинжтэй байгууллагуудын сурталчилгаа болон тухайн ТВ-ийн хөтөлбөрүүдийн коллаж байж болох юм.

Энэ сарын 11-нд МҮОНТ-р гарах байсан мэтгэлцээн болоогүй боловч, бусад үр дүнгээс таамаглал хийвэл тус хөтөлбөрийн рейтинг 15-17% (С.Жавхлан тэргүүтний оролцсон хөтөлбөр 10%, Ерөнхийлөгчийн оролцсон ярилцлага 6% рейтингтэй байсан) хүрэх боломжтой байжээ. Энэ бол бидний хэлж заншсанаар сайн “Солонгос кино”-ны авдаг рейтинг юм. Хэрэв сүүлийн жилүүдийн сонгуулийн ирц зэргийг бодолцвол сонгуулийн сурталчилгааны хугацаанд ийм хөтөлбөр явсан бол сонгуулийн үр дүнд томоохон нөлөө үзүүлэх боломжтой.

Дээрхээс дүгнээд телевизүүд цаашид хэлэлцүүлэг төрлийн контент хийхдээ дээрх зүйлсийг анхаарвал зохино.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.