Maxima | 2014 ОНЫ ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН
16713
post-template-default,single,single-post,postid-16713,single-format-standard,,qode-theme-ver-1.0,wpb-js-composer js-comp-ver-4.3.2,vc_responsive
 

2014 ОНЫ ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН

Жилийн тайланг бүрэн эхээр нь эндээс татаж авна уу: http://goo.gl/VtrrCp

2014 онд телевизийн салбар дахь зах зээлийн харилцаанд хэд хэдэн нааштай өөрчлөлтүүд гарсан жил боллоо.

Дотоодын рекламны агентлагуудын тоо нэмэгдэн илүү чадавхижиж,  өрсөлдөөн ширүүсч байна. Үүн дээр гадаадын рекламны агентлагууд ч манайд салбараа байгуулж эхлээд байна. Эдгээр гадаад, дотоодын агентлагууд зөвхөн гадны брэнд биш дотоодын компаниудыг рекламыг ч дамжуулдаг болсон нь зах зээлийн бүтцийг илүү боловсронгуй болгож, олон улсын жишигт хүргэх эхлэл юм.

Рекламыг олон удаа цацвал олон хүнд хүрнэ гэдэг уламжлалт таамаглал өөрчлөгдөж, оновчтой цацаж, олон хүнд хүргэнэ гэдэг ойлголт бий болсны илрэл нь тэдгээр дотоод, гадаадын рекламны агентлагууд болон дотоодын томоохон сурталчилгаа нийлүүлэгчдийн ихэнх нь Телевиз Үзэлтийн Судалгааг төлөвлөлтөндөө ашигладаг болсон явдал юм. Манай зүгээс ч судалгаа илүү үр дүнтэй ашигладаг болоход харилцагчдаа сургах тал дээр онцгой анхааран ажиллаж байна.

Гэвч, судалгаа, төлөвлөлтийн дүнд өндөр рэйтингтэй Телевизүүдийн гол нэвтрүүлгийн дундах рекламны эрэлт харьцангуй ихэсч байгаа нь блок дахь рекламны хэмжээг л нэмэгдүүлж байгаагаас үнийг өсгөх нөхцөл болохгүй хэвээр байна.  Иймээс зар сурталчилгааг олон үзэгчид амжилттай хүргэх нэгдсэн зорилгын хүрээнд зах зээл дээрхи тоглогчид харилцан ойлголцолд хүрэх шаардлага байсаар байгаа юм.

Салбарын хөгжлийн гол хүчин зүйл болох контентийн хөгжил нэг шат ахиж, шинэ шатанд гарлаа. Гадны контентуудыг зохиогчийн эрхийн зөрчилгүйгээр нэвтрүүлэх тухай уриалгууд гарч, хэрэгжиж байна. Энэ асуудлыг 2014 онд зохион байгуулагдсан “Монголын Телевизүүдийн Форум” хөндсөнөөр дээрх хандлагыг идэвхижүүлэхэд нөлөөлсөн байж болох юм. Цаашид энэ төрлийн форум, хэлэлцүүлгүүд олноор зохион байгуулагдах нь салбарын тоглогчдыг нэгдсэн ойлголтод хүргэхэд чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

Мөн Монголын контент үйлдвэрлэгчид гадны контентуудтай рейтингээрээ өрсөлдөхүйц бүтээл гаргаж, эрэлт ихтэй жанруудад Монгол контентийн нийлүүлэлтэд эзлэх хувь нэмэгджээ.  Энэ тал дээр хууль эрх зүйн хүрээнд ч зарим санаачлагууд гарсныг дурдах нь зүйтэй.

Телевизийн салбарын бизнесийн бусад хэлбэрүүд хөгжиж, энэ онд хэд хэдэн төлбөртэй суваг нээгдлээ. Энэ нь салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох том алхам болсон. Үүнээс гадна харилцаа холбооны салбар хурдацтай хөгжиж байгаа нь телевиз, контентын салбарт бизнесийн шинэ боломжуудыг нээж өгч байна.

Манай компаний хувьд үйлчилгээгээ зах зээлийн харилцаанд нэвтрүүлэх, чанаржуулах тал дээр олон ажил авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагийн нэг нь 2015 онд пиплметрийн түүврээ өргөтгөх бэлтгэл ажлаа хангаж байгааг дуулгахад таатай байна. Цаашид ч цар хүрээгээ өргөсгөх, зах зээлийн цаашдын чиг хандлагад шаардлагатай мэдээлэл боловсруулахаас гадна зах зээлийн харилцааны оновчтой загварт шилжихэд харилцагчдаа уриалах тал дээр санаачлагатай ажиллах болно.

No Comments

Sorry, the comment form is closed at this time.