МАКСИМА КОНСАЛТИНГ

Улс төр, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагууд шийдвэр гаргах, төлөвлөх, стратеги боловсруулахдаа бодит мэдээлэл, судалгаанд тулгуурлахгүйгээр амжилтанд хүрэхгүй.

Энэ хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор Максима Консалтинг компани байгуулагдсан юм. Бид 2005 оноос хойш улс төрийн намууд, улс төрчид, бизнесийн хүрээнийнхний захиалгаар судалгаа, зөвлөгөө, сургалтын үйл ажиллагаа эрхлэж байна.

Үйл ажиллагаа

Судалгаа. Бид бүх төрлийн судалгааг хэрэглэгч байгууллага, хувь хүмүүсийн хэрэгцээнд суурилан тоон болон чанарын аргаар явуулдаг.

Максима төв нь медиа судалгаа, улс төрийн судалгаа, маркетингийн судалгааны мэргэшсэн багтай. Мөн зорилтот (фокус) бүлгийн судалгааг мэргэжлийн түвшинд хийдэг судлаачдын баг бүрдүүлсэн. Зорилтот бүлэгтэй судалгааны ярилцлага явуулах зориулалтын, тусгай тоноглол бүхий студитэй судалгааны анхны байгууллага нь манайх юм.

Медиа Мониторинг. Бид 2007 онд Монголд анх удаа компьютер, программ хангамжид суурилсан телевизийн эфирийн болон хэвлэлийн мониторингийн төв байгуулсан.

Манай ТВ мониторингийн санд 2007 оны 5 сараас хойшхи Монголын өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн бүх эфирийн агуулга хадгалагдаж байгаа. Өнөөгийн байдлаар бид өдөр бүр монголын 40 ТВ сувгийн нийт 720 орчим цагийн эфирт ажиглалт хийж, мониторингийн сандаа  хадгалж байна. ТВ мониторингийг агуулгын болон зар сурталчилгааны бүртгэл, хяналт гэсэн 2 төрлөөр хийдэг. Мөн өдөр тутмын 16 сонин, бусад 8 хэвлэл, хандалт ихтэй байгаа 16 веб сайтын агуулгад мониторинг хийж байна.

Арвин мэдээллийн бааз, цогц техникийн шийдэлдээ үндэслэн бид гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүст медиа мониторингийн үйлчилгээ үзүүлж ирлээ.

Медиа анализ. ТВ мониторингийн үйлчилгээ эрхлэхийн зэрэгцээсүүлийн 6 жилийн турш олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд агуулгын шинжилгээ(контент анализ) хийдэг судлаачдын баг бүрдүүлсэн.