Maxima.mn | Зах зээлийн судалгаа
15371
page-template-default,page,page-id-15371,,qode-theme-ver-1.0,wpb-js-composer js-comp-ver-4.3.2,vc_responsive
 

Зах зээлийн судалгаа

Зах зээлийн болон хэрэглэгчийн судалгааны чиглэлд бид багагүй туршлага хуримтлуулсан бөгөөд олон улсад нэр хүндтэй Английн Кантар Медиа, TNS компаниудтай хамтран энэ чиглэлийн судалгааны захиалгуудыг гүйцэтгэх боломжтой байдаг. Дараах нэр төрлөөр бид судалгаа хийж байна. Үүнд:

 

  • Зах зээлийн суурь судалгаа
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
  • Хэрэглэгчийн зан үйлийн судалгаа
  • Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нэвтрүүлэх судалгаа
  • Зах зээлийн бүтэц, сегментийн судалгаа
  • Бараа бүтээгдэхүүний өсөлт, эрэлтийн судалгаа
  • Захиалагчийн хэрэгцээнд суурилсан бусад судалгаа
  • Зар сурталчилгааны цацалт, үр нөлөөг хэмжих

 

Зах зээлийн суурь судалгаа: Тухайн зах зээлийн орчинг бүхэлд нь судалж, одоогийн нөхцөл байдлын тухай бүрэн мэдээлэл хэрэгтэй бол энэ судалгааг хийлгэх нь үр дүнтэй байдаг.

Зах зээлийн бүтэц, сегментийн судалгаа: Хүн амын суурь судалгааны мэдээллийн нөөцдөө үндэслэн Максима судалгааны баг тухайн зах зээлийн бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлох, тухайн брэндийг амжилтанд хүргэх арга зам, стратегийг боловсруулах найдвартай туслагч зөвлөгч тань байж чадна.

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа: Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг судлах нарийвчилсан асуулгыг боловсруулан, судалгаа авч, анализ хийх замаар тухайн бараа, үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн үзүүлэлтийг хэмждэг. Хэрэглэгч, үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжийг тогтмол хугацаанд байнга хэмжиж, шаардлагатай арга хэмжээг авч байх нь зах зээл дээр илүү амжилт гаргах нэг нөхцөл мөн.

Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний судалгаа: Хэрэглэгчдийн сэтгэл ханамжгүй байдал, хангагдаагүй хэрэгцээг судлан тогтоох нь шинэ бараа үйлчилгээ нээх, нэвтрүүлэх санаа өгдөг.

Бараа бүтээгдэхүүний өсөлт, эрэлтийн судалгаа: Өрсөлдөгчөөсөө урьтан хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг нээн илрүүлж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжийг бид олгоно.

Зар сурталчилгаа болон түүний үр нөлөөг хэмжих судалгаа: Компанийн тань явуулсан PR, Реклам сурталчилгааны кампанит ажлын хэрэглэгчдэд хүрсэн байдал, үр дүнг хэмжиж, цаашдын сурталчилгааны ажлын стратегээ тодорхойлоход бид тусална.