Социологийн судалгаа

Манай хийдэг социологийн судалгааны нэг чиглэл нь нийгэм, улс төрийн судалгаа юм. Үндэсний хэмжээний “Цогц судалгаа” болон “шуурхай санал асуулга”-уудыг сүүлийн 10 жил  тогтмол хийж ирсэн туршлагатай. Дараах хэлбэрийн судалгаануудыг орон нутаг, нийслэл, үндэсний хэмжээнд  хийж байна.

 

  • Нийгэм, эдийн засгийн суурь судалгаа
  • Улс төрийн төлөв байдал, рейтинг хэмжих судалгаа:
  • Цогц судалгаа
  • Шуурхай санал асуулга
  • Олон нийтийн санаа бодлын захиалгат судалгаа:

 

Нийгэм эдийн засгийн суурь судалгаа: Аливаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа эхлүүлэхийн өмнө тухайн бүс нутаг, хүн амын нийгэм эдийн засгийн суурь мэдээлэл бүрдүүлэх зорилгоор энэ судалгааг хийдэг.

Улс төрийн төлөв байдал, рейтинг хэмжих судалгаа: Нийгэм, улс төрд өрнөж буй үйл явц нь нийгмийн санаа бодолд хэрхэн нөлөөлж байгааг судалдаг мониторинг, үнэлгээний судалгаа юм. Улс орны хэмжээнд нийгэм улс төрийн нөхцөл байдлын өөрчлөлтийн талаар прогноз хийх, тулгамдаж буй асуудлыг энэхүү судалгаагаар тодруулдаг. Мөн улс төрийн нам, улс төрчдийн рейтингийг энэ судалгаагаар хэмждэг.

Цогц судалгаа: Тодорхой давтамжтайгаар хийгддэг бөгөөд улс төр, эдийн засаг, хүн ам зүйн, үнэт зүйл, үнэлэмжийн гэх мэт бүхий л мэдээллийг нэгтгэн авдаг тул нэг талаас тухайн үзүүлэлтүүдээр өөрчлөлтийн динамик харах, мөн зардал багатайгаар нэгдсэн мэдээлэл авах боломж олгодог.

Шуурхай санал асуулга: Шуурхай санал асуулга нь тодорхой үйл явдал, шийдвэрт хандаж буй нийгмийн санаа бодлыг  тандаж, уг асуудлаар гарч буй шийдвэрт өөрчлөлт хийх мэдээллийг тодорхойлж өгдөг үндэсний хэмжээний шуурхай судалгаа юм. Судалгааны агуулга, зорилго цаг хугацааны хүчин зүйлтэй шууд холбоотой бол шуурхай санал асуулга хийдэг.

Олон нийтийн санаа бодлын захиалгат судалгаа: Тодорхой нэг асуудлаар олон нийтийн санаа бодол ямар байгааг судалдаг судалгаа юм.