Инфосис+ програм

Телевиз Үзэлтийн Судалгааны системийн эцсийн бүтээгдэхүүн нь InfoSys+ програм юм. Энэ нь хэрэглэгч таны компьютерт сууж, мэдээллээ өдөр бүр шинэчлэн татаж, танд зорилтот үзэгчийнхээ тухай дэлгэрэнгүй, шинэ мэдээллийг ганц хоёр минутын дотор гаргаж үзэх боломж олгоно. Өргөн боломжтойгоос гадна ашиглахад хялбар учир энэ программ дэлхийн 60 гаруй оронд дэлгэрээд байгаа юм. Тиймээс та энэхүү програмыг ашиглаж эхэлснээр гадаадын реклам нийлүүлэгчидтэй төвөггүй ойлголцох боломжтой болно.

Бид харилцагчиддаа Инфосис программ ашиглах сургалтыг олон арга хэлбэрээр зохион байгуулж, программын ашиглалт үйлчилгээг шуурхай үзүүлнэ.

Infosys+ программ нь тодорхой зорилго, үүрэг чиглэлтэй, хоорондоо нягт уялдаа холбоотой дөрвөн модулиас бүрддэг. Модулиудыг хэрхэн ашиглахыг Заавар хэсгээс үзнэ үү.