ТВ рэйтинг

Телевиз үзэлтийн судалгааны үр дүнг хэмждэг олон улсын үндсэн үзүүлэлт нь Рэйтинг (Rtg000, RTG%) юм. Рэйтинг үзүүлэлтийг Инфосис программаар гарган үзнэ. Энэ үзүүлэлтийг ойлгосноор та олон улсын түвшинд телевизийн хөтөлбөр, нэвтрүүлэг, зар сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллагч түншүүдтэйгээ илүү хялбар ойлголцож чаддаг болно. Мөн телевиз, зар сурталчилгааны бизнесийн гол хэмжүүр, үнэлгээ болон ашиглагддаг тул чухал үзүүлэлтэд тооцогддог.

Rtg000: Тухайн хөтөлбөрийн рейтинг оноо буюу нэг минутын дундаж үзэлтийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл тухайн хөтөлбөрийн нийт үргэлжлэх хугацааны нэг минутад нь дунджаар хэдэн үзэгч байсан бэ гэдгийг энэхүү үзүүлэлт харуулдаг.

RTG%: RTG000 үзүүлэлтийн хувьчилсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл тухайн хөтөлбөрийн 1 минутад дунджаар нийт эх олонлог буюу ТВ үзэх боломжтой хүн амын хэдэн хувь нь оногдож байсан бэ гэдгийг харуулна.

SHARE: RTG000 үзүүлэлтийн хувьчилсан үзүүлэлт. Гэхдээ RTG%-аас ялгаатай нь нийт эх олонлогоос бус зөвхөн тухайн цаг үед ТВ үзэж байсан хүн амаас хувийг тооцдог. /Share >=Rtg%/

AvRch000: Тухайн хөтөлбөрийн аль нэг хэсэгт 1-ээс дээш минут тогтож үзсэн буюу тухайн хөтөлбөрт өртсөн үзэгчийн тоог илэрхийлнэ.

AVLOYALTY: Энэхүү үзүүлэлт нь дундаж үзэгч буюу RTG000, өртсөн үзэгч AVRCH000 гэсэн үзүүлэлтүүдийг харьцуулан үзэгчийн чанарыг харуулдаг. Энэхүү үзүүлэлт 100-рүү дөхөх нь тухайн хөтөлбөрийн үзэгч нь тогтвортой байсныг илтгэх ба 0-рүү тэмүүлэх нь тухайн хөтөлбөрийн үзэгч тогтворгүй байсныг илтгэнэ. Гэхдээ энэхүү үзүүлэлт нь тухайн хөтөлбөрийг их эсвэл бага үзэлттэй байсныг илтгэхгүй.

AVAUD(View): Avrch000 буюу тухайн хөтөлбөрт өртсөн нийт хүмүүсээс дундажаар нэг үзэгч нь хэдэн минут тухайн хөтөлбөрийг үзсэн бэ гэдгийг харуулна.

 

 Зарим нэг нэр томьёоны тайлбар

Телевизүүдийн 2014 оны УБ хотын үзэлтийн рэйтингийн үзүүлэлтийг эндээс үзнэ үү.