Рапид метр & орон нутгийн ТВ үзэлт
Бид 2015 онд телевиз үзэлтийн судалгааны үр дүнг улам баталгаажуулах, хамрах хүрээг өргөжүүлж орон нутагт үйлчилгээг хүргэх зорилгоор пиплметрийн дараагийн хувилбар болох Рапид метрийг суурилуулахаар төлөвлөж байна.
Return Path data
Тоон кабелийн телевиз болон АйПиТВ-ийн сэт топ бокс нь үзэгчийн ТВ үзэлтийн мэдээллийг төв системдээ дамжуулах техникийн боломжтой байдаг байна. Уг мэдээллийг пиплметрийн мэдээлэлтэй нэгтгэж судалгааны түүврийн тоог нэмэгдүүлэх арга технологи олон улсад нэвтэрч хэд хэдэн улсад хэрэгжүүлсэн. Ингэснээр АйПиТВийн үзэлтийн мэдээллийг судалгааны эргэлтэд оруулж ашиглах боломж бүрддэг байна.
Бид энэ чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байна.
Виртуал метр
Контентыг зөвхөн телевизээр бус компьютер, таблет, ухаалаг гар утсаар үздэг болж байна. Эдгээрийг хэмждэг виртуал метр технологийг Кантар Медиагаас хөгжүүлэн ашиглаж байна. Пиплметрийн программын хувилбарыг түүвэр өрхийн тэдгээр төхөөрөмжүүдэд суулгаснаар тэдгээр бусад үзэлтүүдийг алдахгүй болох юм. Уг программ нь тухайн контентийн дуугаар эсвэл мета датад нь хандах замаар танина. Түүвэр өрхийн гишүүн яг л телевизийн удирдлагатай адил виртуал удирдага ашиглан программд нэвтэрнэ. Виртуал метр төрөл бүрийн төхөөрөмж, үйлдлийн системд ажиллах чадвартай.
Бидний дараагийн төсөл ухаалаг төхөөрөмж дээрх үзэлт, хадгалагдсан контент, видео он деманд үйлчилгээний үзэлтийг хэмжихэд чиглэгдэж байна.