Телевиз үзэлтийн судалгаа /ТҮС/
Аль телевизийн ямар хөтөлбөрийг Улаанбаатар хотод хэдэн хүн үздэгийг та мэдмээр байна уу?
Максима Медиа ХХК нь 2012 оны 11 сараас эхлэн Улаанбаатар хотын Телевизийн үзэлтийг өдөр бүр цаг, минутын нарийвчлалтайгаар Английн Кантар Медиа Аудиенсэс компанийн олон улсын стандарт хангасан пиплметр технологи ашиглан бүртгэж байна. Судалгааны үр дүнг та Инфосис+ программын аргаар шуурхай, боловсронгуй, хүссэн хэлбэрээрээ гарган үзэх боломжтой.
Телевиз үзэлтийн судалгааг телевизийн өргөн нэвтрүүлгийн зах зээлд оролцогч бүх талууд дараах өргөн зорилгоор ашигладаг. Үүнээс илүү боломж ч байж болно.
- Телевизийн хувьд
- Зах зээл дэх байрь сууриа тодорхойлох, үнэлэх
- Стратеги боловсруулах,
- Программын төлөвлөлтөө оновчлох,
- Өрсөлдөгчөө судлах
- Зар сурталчилгааны мониторинг хийх
- Олон суваг дамжуулагчдын хувьд
- Сүлжээгээр дамжуулах сувгаа сонгох
- Орлого ашгаа хуваарилахад рэйтингийн мэдээллийг ашиглах
- Зар сурталчилгаа нийлүүлэгчдийн хувьд
- Зар сурталчилгааны оновчтой стратеги төлөвлөлт боловсруулах
- Зар сурталчилгааны цацалтаа хянах, тооцоо хийх
- Өрсөлдөгчөө судлах
- Зардлаа хэмнэх
- Мониторингийн байгууллага, зар сурталчилгаа зуучлагчдын (Sales house) хувьд
- Оновчтой төлөвлөлт хийх
- Хяналт, тооцоо хийх /хэр олон үзэгчтэй байснаар нь үнэлэх, тооцох боломжтой/
- Төрийн байгууллагуудын хувьд
- Ард иргэдийн телевиз үзэж буй зан төлөв, хандлагыг судлах
- Үндэсний аюулгүй байдал, үндэсний контент, соёл, боловсрол, телевиз, зар сурталчилгааны салбарт төрийн бодлого, стратеги боловсруулах
- Телевизийн салбарын зах зээлийн ерөнхий төлөв байдлыг тодорхойлох
- Өргөн нэвтрүүлэг, зар сурталчилгаа, зохиогчийн эрхийн зэрэг хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавих
- Зорилтот хөтөлбөр, сурталчилгааны иргэдэд хүрсэн үр дүнг хэмжих, төлөвлөлт, дүгнэлт хийх