Максима Консалтинг компанийн үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл нь медиа судалгаа (Media Intelligence) бөгөөд энэ нь медиа анализ ба контентийн мониторинг гэсэн хоёр үндсэн хэсэгтэй.
Энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг бид 2007 оноос эхлэн хөгжүүлсэн. Одоогоор төрийн байгууллагууд, гадаад дотоодын бизнесийн байгууллагуудад тогтмол үйлчилгээ үзүүлж байна. Манай медиа судалгааны агуулга, чанар олон улсын стандартад хүрсэн төдийгүй 30 гаруй ажиллагсадтай, нарийн мэргэшсэн баг 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж байна.
Бид технологийн дэвшилтэт шийдлээр, олон улсын стандартын дагуу хэрэглэгчийн шаардлага, хүсэлтээс хамааран медиа мониторинг хийдэг. Медиа мониторингийн арга зүй, меди код боловсруулахдаа АНУ, Англи, Бельги улсуудад хэрэглэгддэг арга зүйг Монголын медиа орчинд тохируулан боловсруулсан бөгөөд цацагдаж буй мэдээллийг огноо, мэдээллийн хэрэгслийн нэр, хугацаа (эхэлсэн, дууссан, үргэлжилсэн), мэдээлэл өгч буй эх сурвалж, товч агуулга, сэдэв, үйл явдал, тухайн асуудлаархи хэвлэл мэдээллийн зүгээс илэрхийлсэн эерэг, сөрөг, нейтрал байр суурь, эх сурвалжийн үнэлгээ гэх мэт 80 гаруй үзүүлэлтээр задлан бүртгэж, мэдээллийн бааз бүрдүүлдэг.
Эдгээрт үндэслэн мониторингийн мэдээллийг нэгтгэн өдөр бүр, долоо хоногоор гэх мэт захиалагчийн хүссэн хугацаагаар түргэн шуурхай, бодитоор гаргаж, PDF хэлбэрээр захиалагчид хүргэж байна.
Мөн бид мониторинг хийсэн эх сурвалж болох телевизийн эфирийг бичлэгээр, сонин, вебсайтын мэдээллийг дижитал хэлбэрээр архивыг үүсгэн хадгалдаг бөгөөд захиалагчийн хүсэлтийн дагуу уг архивыг CD/DVD дээр хуулж, эсвэл онлайн хэлбэрээр өдөр тутам, долоо хоногт, сараар (press clipping) хүргэдэг. Одоогийн байдлаар өдөр тутам бид дараах хүрээнд медиа мониторинг хийдэг:
Мэдээллийн бааз:Максима Консалтинг ХХК-ийн дата баазад 2007 оноос хойшхи ТВ, 2012 оны 4-р сараас хойшхи сонин, вебсайтын мэдээ, мэдээлэл бүртгэгдэн хадгалагдаж байна. Манай дата бааз нь үг, сэдэв, мэдээлэл өгсөн субьект зэрэг үзүүлэлт бүрээр хайлт хийх болон тоон үзүүлэлтийг автоматаар гаргах боломжтойгоороо давуу талтай. Одоогоор 1 000 000 гаруй мэдээлэл манай дата баазад хадгалагдаж байгаа бөгөөд өдөрт дунджаар 500-700 нэгж мэдээллийг 80 хүртэлх үзүүлэлтээр шинээр бүртгэн оруулж байна. Энэ мэдээллийн санг бүхлээр нь захиалсан хэрэглэгчид өдөр бүр тайлагнах боломжтой.
Мэдээллийн эх сурвалжийн архив: Бид мониторинг хийсэн мэдээллийнхээ эх сурвалжийг архивлан хадгалдаг бөгөөд ТВ-ийн мэдээллийг бичлэгээр, сонин, вебсайтын мэдээллийг дижитал хэлбэрээр чанарын өндөр түвшинд, хамгийн түгээмэл хувилбараар архивлан баримтжуулж байна. Тиймээс мэдээллийн бааз дээр үндэслэн өнгөрсөн хугацааны ТВ бичлэг, сонин, вебсайтын бодит эх сурвалжийг ашиглах боломжтой.