Нийгэм, улс төрд өрнөж буй үйл явц нь нийгмийн санаа бодолд хэрхэн нөлөөлж байгааг судалдаг мониторинг, үнэлгээний судалгаа юм. Улс орны хэмжээнд нийгэм, улс төрийн орчинд тулгамдаж буй асуудал, боломжуудыг тодорхойлж, нөхцөл байдлын өөрчлөлтийн талаар прогноз хийдэг. Мөн улс төрийн нам, улс төрчдийн рейтингийг энэ судалгаагаар хэмждэг.
Энэ судалгаа нь манай компаний үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг бөгөөд бид энэ төрлийн судалгааг 2005 оноос хойш хийж ирсэн туршлагатай.
Ийм судалгаа хийснээр улс төрчид болон улс төрийн албан тушаалтнуудын рейтинг тодорхойлогдож, улс төрийн сэтгэл зүйг улс төрийн манлайллын хүчин зүйлийн үүднээс шинжилж, улс төрчдийн сэтгэл зүйн хөргийг гаргах боломж бүрддэг. Мөн тухайн хүн амын тодорхой бүлэг улс төрийн ямар намд өөрийгөө хамаатуулан тодорхойлж байгааг үндэслэн улс төрийн үзэл бодол, үнэт зүйл, чиг баримтлалын систем дэх нийгэм сэтгэл зүйн шинжилгээ хийж болдог юм.