ТҮС аргачлал

Та телевиз үзэлтийн судалгааг яаж хийдэг юм бол гэж гайхаж байсан уу?

Системийн цөм нь манай судалгаанд оролцогч өрхүүд юм.

  1. Бид судалгаанд оролцох өрхийн түүврийг нийт үзэгчийг төлөөлөх үзүүлэлтээр нь маш нарийн анхааралтай сонгож авдаг. Тэдгээр өрхүүдийг оршин суугаа сууцны төрөл, байршил, хүн ам зүйн үзүүлэлт, телевизийн сүлжээний төрөл гэсэн үзүүлэлтээр нь сонгож, үзэлтийн зан төлөвийг нь бүртгэн авдаг. Улс орон бүр телевиз үзэлтийг тодорхойлохуйц хамгийн тохиромжтой түүврийн хэмжээг нарийвчлан тооцож гаргадаг. Тиймээс түүврийн тоог нэмэгдүүлсэн ч мэдээллийн нарийвчлалыг төдийлөн нэмэгдүүлдэггүй байна.

Бид Улаанбаатар хотын 330 000 өрхийн 1 сая гаруй хүн амыг 100 өрхийн 400 үзэгчээр төлөөлүүлэн үзэгчийн судалгааг гүйцэтгэж байна.

  1. Системийн гол цохилох зүрх нь Кантар медиагийн пиплметр төхөөрөмж юм.

Өрх бүрийн гэрийн телевизэд хэн нь ямар сувгийн нэвтрүүлэг, зар сурталчилгааг үзэж байгааг нь хэмжих Кантар медиагийн пиплметр төхөөрөмжийг холбосон байдаг.

PeopleMeter
Төхөөрөмж нь 2 чухал зүйлийг хэмждэг учраас түүнийг пиплметр төхөөрөмж гэж нэрлэдэг. Гэрт суурилуулсан метр нь юу үзэж байгааг хэмждэг бол түүний удирдлагаар телевизийн урд суугаа өрхийн аль гишүүн үзэж байгааг хэмждэг. Өрхийн гишүүн бүр телевиз үзсэн болон дууссанаа илэрхийлж, өөрсдийн товчлуурыг дарна. Мөн зочинд зориулсан товчлуур гэж байдаг. Манай панел менежерүүдийн баг өрхийн гишүүдийг заавар зөвлөгөөгөөр хангаж, ажиллагааг нь анхааралтай хянан ажилладаг.

Метрийн гол зүйл нь дууг ашигладаг. Телевизийн дууг нь ашиглан телевизийн сувгийг солиход ямар суваг болохыг нь таньдаг. Дуу ашиглах нь хамгийн сүүлийн үеийн технологи бөгөөд өнөө үед телевизийн хэмжилт хийх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт болон хөгжөөд байна.

  1. Метрээс үзэлтийн мэдээллийг шөнийн цагт богино хугацаанд төв сервер лүү үүрэн холбооны сүлжээ ашиглан дамжуулдаг.
  2. Нөгөө талд бүх эфирээр цацагдсан телевизийн бичлэгүүд манай үндсэн болон нөөц серверт хадгалагдаж байдаг. Харьцуулалт хийх ажиллагаа нь маш өндөр түвшний нарийн техникийн үйл ажиллагаа бөгөөд метрийн хадгалж авсан дууны тусламжтайгаар эдгээрийг хийдэг. Манай техникийн үйл ажиллагаанд Английн Кантар медиа байгууллагын мэргэжлийн техникийн баг туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
  3. Телевизээр нэвтрүүлсэн нэвтрүүлэг, зар сурталчилгааны дэлгэрэнгүй бүртгэлийг манай операторууд программд бүртгэн оруулснаар телевизүүд хэзээ, юу нэвтрүүлснийг мэдэх ба дээр дурдсан үзэлтийн мэдээлэлтэй нэгтгэснээр түүнийг хэн, хэзээ үзсэнийг нь гарган авах боломжтой болдог.
  4. Мэдээллийг Кантар медиагийн Үзэлтийн судалгаа анализ хийх Инфосис+ программаар гарган авна.

123